ШШГЕГ-ын ажилтны аминд хүрсэн этгээдийн эхнэрээс байцаалт авч эхэлжээ

img

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус  хэргийн талаар орон нутгийн эх сурвалжаас тодруулж, дараах мэдээллийг авлаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд сум дундын шүүхээс Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхийн гэр бүлийн баталгааг цуцалж, түүнээс хүүхдийн тэтгэлэг болох 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэр гаргажээ.

Тиймээс өчигдөр буюу энэ сарын 1-нд ШШГЕГ-ын харъяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат, төлбөр авагч талын дөрвөн хүний нэг болох иргэн н.Батсайхан, н.Батсүх нартай хамт Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч Б.Эрдэнэсүхийн гэрт нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Гэтэл Б.Эрдэнэсүх энэ үеэр шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нартай муудалцаж, улмаар түүнийг буудаж амь насыг нь хохироожээ. Мөн түүнтэй хамт явсан иргэн Батсайханыг хөнөөсөн байна.

Харин тэдэнтэй хамт явсан иргэн н.Батсүх Б.Эрдэнэсүхээс зугтаж амжсан бөгөөд мөрөн тус газартаа бууны сумнаас шарх авсан гэнэ.

Энэ талаар  ШШГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Х.Баясгалангаас тодруулахад, “Хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ хэргийн улмаас манай ажилтан амь насаа алдсан. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан юм билээ. Манай ажилтнаас гадна төлбөр нэхэгч талын нэг хүн бас буудуулан амиа алдсан” гэв.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар  гэмт этгээд Б.Эрдэнэсүхийн цогцосыг өнөөдөр 12.00 цагийн үед хэрэг гарсан газраас 10 км-ийн зайгаас олсон  байна. Тэрбээр өөрийнхөө амийг хорлосон байжээ. Тиймээс түүний эхнэрийг дээрх хэргийн гэрчээр татаж, байцаалт авч эхэлсэн гэнэ.

Б.Одон   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ffff:
heden mongolchuud bie bieinee alaad,eswel owchind barigdaad duuslaaa.......ard tumenihee toloo anhaarlaa handuulaachee....eruul hun alga bna shdee.
2013-12-08
аааааааааа:
энэ тэнэг чинь сэтгэцийн өвчтэй, аймаар хартай, гадагшаа гарахдаа эхнэрээ хүлээд гарч явдаг байсан гэнээ. тэгээд эхнэр нь тэсэхээ болиод хүүхдээ аваад салах болсон гэнэ. ийм нөхцлийг эмэгтэй хүн яаж тэсэхэв дээ. тэгсэн шүүх салах шийдвэр гаргаад, хүүхдийн тэтгэмж гээд 88 толгой мал өг гэнгүүт хөдөөний таг харанхуй тэнэг мал өөрөө үхэх мөрөөрөө үхэхгүй хайран сайхан ажлаа хийж явсан залуусыг алчихлаа. шийдвэр гүйцэтгэгч залуустаа анхаарал хандуулах хэрэгтэй байна. нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж яваа болохоос хувьдаа тэр малыг авч байгаа биш дээ.
2013-12-03
бүтэн сайн өдөр:
нээрээ яагаад бүтэн сайн өдөр ажлаа хийгээд явж байсан болоо.
2013-12-03
zoom:
uuriiguu buudsan ni ch deerdee shorond oruul haashdaa l bandi bolohoos tsaash
2013-12-03
hen hendee bgaa bh daa:
bi shiidwer guitsetgegch gej hun deerelheed buuduulsan ch yum biluu manai huuliinhan buduuleg sh dee eswel ter gaitai ehnert buruu bgaa yum biluu shuuhiig hudaldaad awsan yum biluu etseg eh in huuhdiinhee umnu tegsh erhtei bh estoi muusain huuhnuudees ih yum bolno shuu
2013-12-02
sanaa:
gehdee yagaad shiidver guitsetgegch amraltiin odor ajlaa hiigeed mal avah gej bgaa irgentei hamt ochson yum be end asuudal bgaa yum bish uu ene huviin sonirhol bsan gej dugnej bna
2013-12-02
зочин:
шийдвэр гуйцэтгэлийн түрүүчийн дарга нар нь аймаар идэж уусан юм байналшдэ ажилтнуудынхаа амь нас аюулгүй ажиллагааг хангах баталгаагүй байгаа нь л саяын энэ хэргээр ил болж байгаа юм нөгөө онцгойгийнхон шиг хайран сайхан залуу
2013-12-02
zochin:
iim ymnaas bolj 3 hunii ami nas hohirson n yasan haramsalatai hereg ve. bidnii heden mongolchuud er n yu bolj bnaa humuusee?
2013-12-02
ali ali tal n buruu:
gehdee nogoo talaas shiidveriinhen haritsaa gej avah yumgui huniig daramtalsan garuud bdag biz dee. hervee oorsdoo huntei arai uuruur yarisan bol im yum boloo ch uu ugui ch uu. huniig ih l setgel zui bolon hucheer daramtalsan bh daa. bodoh l asuudal
2013-12-02
зочин:
шшга-ны шийдвэр гүйцэнтгэгч нар зарим үед амь дүйсэн нөхцөлд алба хашиж явааг энэ хэрэг явдал тод харууллаа, яг энэ тохиодол дээр шийдвэр гүйцэтгэх албаараа ч эрсдэлд орохгүй гэх баталгаа алга, харинч энэ удаад ахлах гүйцэтгэгч гээд олон хүн явж байсан байна ихэнх ажиллагаанд тэд ганц нэгээрээ л үүрэг гүйцэтгээд явж байдаг шүүдээ. бас тэгээд арай ядаж явж хэрүүл уруултай хийсэн ажлыг нь албаны дарга гэх этгээд ойлгохгүй мөртлөө би мэднэ наадах аа бол гээд эрх мэдлээрээ далайлгах нь бишгүй байдаг аж
2013-12-02
зочин:
энэ хүмүүсийг үнэхээр ямар хүнд ажил хийдгийг хүмүүс мэдэхгүй ш дээ. энэ талаар байгуулага нь нийгэмд суртчилах нэлээн ажил хийх хэрэгтэй. шшгегазар л гэхээр хэдэн хоригдол шорон ярьдаг шүү дээ.
2013-12-02
numsum:
mongol hunii ami iim l hyamdhan bna da 88 tolgoi mal ni iim olon hunii amind hurch bna geheer aimshigtai bnaa ene yargachin uuriiguu buruugui gej bodson yum bishuu shuuh ni zuv shiidver gargasan yum bolov uu da neg ailiin amidral shiideh gesen bish uchnuun ailiin amidraliig zovlon d ungaasan yum shig sanagdaj bnaa mongold ch amid yavah batalgaa uneer alga doo
2013-12-02
zochin:
haragdah uulnaasaa tcaashhiig tootcdoggui tag hodoo.
2013-12-02
muuguu:
88 malaas amia ugch baidag arai ch dee haha
2013-12-02
зочин:
энэ муу адгийн тэнэг хаа хамаагүй хүмүүсийн амийг сүйтгэсэн байна. оготны үнэгүй хөгийн мал-хүний дүрс.
2013-12-02
kkkkk:
200 bishshdeeee xamaa
2013-12-02
mul :
huduunii muu mudak, mudak erchuudees bolj ih yum duuldana shu!
2013-12-02
саөсөбс:
улсын хэмжээнд 200 гаранхан шийдвэр гүйцэтгэгч нараа анхааралдаа аваач ээ
2013-12-02