Гэмтлийнхэн дахин ажил хаях уу?

img

ГССҮТ-ийн Б.Бүргэд тэргүүтэй эмч нар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярт удаах шаардлагаа хүргүүлжээ. Тэд энэ удаа мөн л “Ц.Энхбаяр шаардлагыг хүлээж авахгүй бол эмнэлгийн эмч, ажилтнууд дахин ажил хаяна” хэмээн мэдүүлээд байгаа аж.

Тэгвэл шаардлага хүргүүлсэн эмч нар хариугаа өнөөдөр 12 цагт ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяраас авах ёстой байсан гэнэ. Гэвч ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр эмч нарын шаардлагын хариуг ирүүлээгүй байна. Энэ талаар ГССҮТ-ийн дэд захирал Д.Мөнхбаяраас тодрууллаа.

- ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өнөөдөр та бүхний удаах шаардлагын хариуг өнөөдөр өгөх ёстой байсан. Шаардлагын хариу ирсэн үү?

-Одоо 15.00 цаг болж байна. Гэтэл Ц.Энхбаяраас ямар ч шаардлагын хариу ирээгүй байна. Уг нь шаардлагын хариуг өнөөдөр 12.00 цагт авах байсан.

-Та бүхэн “Ц.Энхбаяр шаардлагыг хүлээж авахгүй бол эмнэлгийн эмч, ажилтнууд дахин ажил хаяна” хэмээн мэдэгдээд байсан. Дахин ажил хаях уу?

-Тэрийг одоогоор шийдсэн юм алга. Энэ асуудлыг би ганцаараа шийддэггүй. Бид хоорондоо ярилцаж байгаа дараагийн арга хэмжээгээ авна” гэв.

Энэ асуудлаар ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяртай холбогдож, дээрх шаардлагын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүссэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эх сурвалжийн мэдээлж буйгаар “ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өнгөрсөн хугацаанд ажлаас халсан эмч нараа ажилд нь эргүүлэн авах ёстой байсан. Гэвч одоог хүртэл ажилд нь аваагүй. Тиймээс энэ асуудалтай холбоотой шаардлагыг хүргүүлсэн” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэгээд:
тэгээд хамтрахгүй гэсэн хүнтэйгэй мэдээж хамтрахгүй тэгээд л бөөн улс төржилт цуглаан хурал хуй хийгээд ажлаа зүгээр хийхээ болих байх даа.орох эмч нар нь одоо ажлаа хийж байгаагаа тэмцэлд уриалаад л юм юм болох байх даа хөөрхий
2013-12-02
хамтрах:
хамтарч ажиллаж чадахгүй гээд гарсан хүмүүс наад энхбаярыгаа үүрэг гүйцэтгэгч хийж байх үед орох хэрэг байгаам уу, хамтарч ажиллахгүй гэсэн үгэндээ үнэнч байгаач ээ.дараа нь сонгон шалгаруулалтаар эмнэлгийн дарга томилогдохоор орохгүй юу даа.нэгэнт л хамтарч ажиллаж чадахгүй гэж анхнаасаа хэлсэн юм чинь ажилдаа орчоод дахиад бослого үймээн зохион байгуулаад улс төржөөд унах байлгүй.ард түмэн бидэнд энэ их хэцүү
2013-12-02
иргэн:
мафи болсон байна. ер нь нинжин сэтгэлгүй жаахан яргачин шинжтэй хүмүүс байдаг. үүнийг сайн задлаж өгөх цаг нь болсон байна.
2013-12-02
энхээ:
гэмтлийн эмнэлгийн эмч нар арай хэтэрч байна ирсэн дарга болгоноо хүлээж авахгүй гэнэ. ямар учиртай юм бэ өөрсдөө дутагдалаа лавшируулж иргэдийг чирэгдүүлж өөрсдөө дотороосоо дарга болох гэдэг юмуу ямар ч байсан өөрчлөн байгуулалт хийх хэрэгтэй дутагдалыг лавшруулж болохгүй
2013-12-02
dans:
ene emnelegiin uil ajillagaa heviin l bleshde,gol ni ene heden emch nariig taivan ajiliig ni hiilgehgui bol turuuchees ni biye ni uvdud yavaad bga shuude,chadvartai emch naraa ajiliin bairnii,setgel sanaanii taivan bus baidaltai,daramttai bailgaj bj neg musun ne salbaraas yavuulchval ard tumen bid l hohirno,ter gants darga boloh gej ulairaad bga hunii nar garahviide.
2013-12-02
enkhdayar:
ene enkhbayar gedeg nuhur zaabal tend bh *rdlagatai yum bhdaa uchriig ni erdee olohgvi yum yamarch bsan ard tumen heregtei uedee uilchilgee avah gej tatbar tulj bgaa gedgiig darga nich emch mar nich bodoltsmoor yum hiij chadahgui ajliig hiih gej nvdee anise suuh heregtei yu chadahgvi bol hayachee er ni sharalhaad suugaad bhaar ard tvmnee bodood hayaad yabaachee
2013-12-02
бямбадулам:
гэмтлийн эмнэлэгийн удирдлагын шийдвэр зөв зүйтэй. эмч нарын монополь эрхийг хязгээрлэх хэрэгтэй .залуу эмч нараа сургаж иргэдэд чирэгдэлгүй , өндөр мөнгө т өлбөр нэхэхгүй дураараа төлбөрт үйлчилгээ зохиож үйлчилдэг хуучин архаг эмч нарын муу зуршилыг халах хэрэгтэй, бүтэцийн өөрчлөлт хийх шаардлагатай, энхбаяр дарга чинь харин урьд дарга нараа бодвол юм хийдэг зоримог юм хийх эмэгтэй хүн байна ийм хүнийг цаашид дэмжиж ажиилах хэрэгтэй
2013-12-02
fгёо:
нэг л их ажил хаяхаараа айлгасан сүрдүүлсэн хүмүүс. залхдаггүймуу? өнөө сайд ухаантай авгай нь арга хэмжээ авдаггүймуу, зөнөг тэнэг нь хэтэрсэн балай авгай.
2013-12-02
irgen:
eruul mendiin yam ene asuudlaa odoo boltol tsegtselj chaddggui, yasan archaagui ym be? ene enhbayar gedeg hun bas zaaval ene suudaltai ingej uhen hatan zuuraldaad sonsohoos ch ydargaatai ym.
2013-12-02
иргэн:
даварсан эмч нар арай ч дэндэж байнаа. дэд дарга нь хүртэл оролцоод байгаа юм уу.
2013-12-02