Автомашиндаа угаартаж, амиа алджээ
Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хорооны "Хөгжил" хотхонд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж шалгахад Баянгол дүүргийн зургаадугаар 53 настай эрэгтэй Б гэгч нь өөрийн эзэшлийн "Соната" маркийн автомашиндаа угаартаж нас барсан байжээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ