Дархан-Уул аймгийн АН-ынхан улс төрийн суулт зарлав

img

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар, МоАХ-ын дарга М.Төмөртогоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх тэргүүтэй хүмүүс өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, маргааш АН-ын төв байрны гадна улс төрийн суулт зарлахаа мэдэгдлээ.

Учир нь тэд өнгөрсөн 11-р сарын 26-нд “Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулж, АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь шаардах бичиг явуулжээ. Уг шаардах бичгийн хариу өчигдөр буюу энэ сарын 1-нд тус хөдөлгөөнийнхөнд ирэх ёстой байсан ч ирээгүй гэнэ.

“Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн”-ийхөн намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд АН-ын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүсч байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн 11 сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг АН-ын удирдлагуудаас хүсч байгаа юм байна.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатар хэлэхдээ, “Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн.

Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 онд гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг дарга АН-ын нэг ч хүн байхгүй.

Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы АН-ыг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүд дэмжигчид хүсч байгаа” гэсэн юм.

Мөн  тэрбээр “Н.Мөнхдаш нь намайг утсаар дарамталж, ажлаа өгөх өргөдлийг нь бичүүлсэн гэв.

Ингээд хэвлэлийн хурлын үеэр нэгэн бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон нь Н.Мөнхдашийн яриа байв. Энэхүү бичлэгт “Би чиний эхнэр хүүхэд, хамаатан садан, эд хөрөнгөөр чинь оролцож чадна” шүү гээд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө над шиг гаргаж чадах уу зэрэг агуулагатай асуултуудыг түүнд тавьж байгаа нь сонсогдсон юм.

Тэрчлэн, Дархан-Уул аймгийн АН-д дотоод ардчилалгүй, яг л коммунист нам шиг явж ирсэнийг ч тэд шүүмжилж байлаа.  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хувьд Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан 600 гаруй гишүүдтэй хоёр удаа уулзалт хийжээ.

Уг уулзалтаар ч тэр анхан шатны үүрүүдээ хуралдуулж намын даргаа сонгох нь зөв гэсэн байр суурьт нэгдсэн аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

darhanii engiin irgen:
unen baihoo.bi nam bus.gehdee darhanii an geed hedhen hun bainga udirdaj baigaa surag l sonsogddog.
2013-12-04
zochin:
monxda* chi 10 jil darxaniig awch uwaxdaa zowxon ooriinxoo ger bvleer xvreelvvleed amjilt oloxgvishvdw eswel maniixan chamaig naana bj bai chi xeregtei xvn geed bga umy tegeed oorsdoo 8jil ix xyrald syylaa shvde er n ychir n oldoj bga um bishv ene ervvgiin elmentiig man nam sanxvvjvvldeg um bishv tegeed tom xaalt darxand bgaad bdag um bishv myy sananaa myytai dashyyd odoo l dashyydaas darxaniig tsewerlexgvi bol boloxgvi n bn shv darxanchyydaaaaa
2013-12-03
aagii:
vnenshuu bid hiih tsag ni bolsoon zaluu humuus bid nart shine sanaa shine amidral heregtei bna bugdl oorchlhiig husej bna
2013-12-02
ардчилсан нам:
араас чинь очиж хамт суулт хийе очиж болох уу?
2013-12-02
bold :
zaluuchuudaa ta nariig demjij bna
2013-12-02
tsendee:
ah nar min chadnaa chadwarlag oyunlag shuu ta nar amjilt
2013-12-02
даагий:
дашуудаасаа салах цаг аль хэдийн болсон. арай хэтэрхий хайрцаглаад байсан юм.
2013-12-02
даагий:
дашуудаасаа салах цаг аль хэдийн болсон. арай хэтэрхий хайрцаглаад байсан юм.
2013-12-02
гишүүн:
дарханы ан дашуудаас аль эрт салах байсан юм гэхдээ одоо оройтохгүй урагшаа залуусаа ард чинь 10000 гишүүд чинь дэмжиж байна. дашуудыг харин худалдагсан 65 хүн дэмжиж байгаа шүү.
2013-12-02
гишүүн:
дэмжиж байна. гишүүдийнхээ шударга сонголтоос юундаа айна вэ? төв намаас тодорхой шийдвэр гаргаж, жирийн гишүүдийн хүсэлтийн дагуу анхан шатны үүрүүдийн сонгуулиа явуулах хэрэгтэй. ан-ын генсекийг дуаймагт ирэхэд уулзсан бүх л гишүүд сонгууль явуулж өгөхийг шаардсан, аймгийн намын хороог шинэчлэхийг хүссэн санаа бодлыг нь зөндөө л сонссон биз дээ. яагаад гишүүд дэмжигчдийнхээ хүсэл шаардлагыг биелүүлэхгүй байна вэ, жирийн гишүүдийн л үзэл бодол шийдвэр дээр нам тогтдог байх ёстой, түүнээс биш хэн нэгэн эсвэл компани, тэдний бараа бологсдын хувьчилж авсан өмч биш шүү
2013-12-02
зочин:
муусайн эрvvгийн элементvvдээс салах цаг болсон
2013-12-02
зочин:
маш зев дэмжиж байна. бид бас олуулаа араас чинь очиж хамт суухад бэлэн байгаа шvv!
2013-12-02
zohin:
darhan bayraag suult zarlaj uhehed humuus bayrlah bhdaa
2013-12-02
naranba:
alban tu*liin xoinoos uxeldex yum aa
2013-12-02
зочин:
суулт гэж юу яриад байгаа юм бэ цөөн хэсэг хүсүүсийн эрх ашиг шүү дээ одоо болио та нар үр дүнд хүрэхгүй ичээч та нар намын гүшүүд биш шүү дээ
2013-12-02
irgen:
ah dotorhi heseg buleg alban tu*l mongond durtai humuus iimerhuu popilist togloomoo zogsooh tsag boloogui yom uu?
2013-12-02
зочин:
маш үнэн юм ярисан байна дархан-уул аймагийн ардчилсан нам бурхан халдуны нам болсон
2013-12-02