Үндэсний аудитын газраас МҮОНТ-ийг шалгахаар боллоо
Үндэсний аудитын газраас энэ долоо хоногт МҮОНТ-д шалгалт оруулахаар болжээ. Учир нь тус телевизийн захирал асан Ч.Даваабаяр телевизийн ажилтнууд албан тушаалаа ашиглаж хувьдаа мөнгө завшиж байгаа тухай олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс сүүлийн үед тус телевизэд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас ийнхүү шалгахаар болжээ. Мөн тус телевизд шалгалт оруулах болсонтой холбогдуулан тус телевизийн зарим “хурган” дарга нар гадаад руу гарч эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, тус телевизийн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Энэтхэг улсыг зорьсон өчигдөр бол өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр нэгдлийн дарга Г.Гэрэл АНУ руу явжээ.
Дашрамд дуулгахад, МҮОНТ-д 2005 оноос хойш санхүүгийн шалгалт хийгээгүй юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ