Тариалан сумын иргэд Үндэсний аюулгүйн зөвлөлд шаардлага хүргүүлнэ
Увс аймгийн Тариалан сумын иргэд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд шаардлага гардуулахаар яг одоо Төрийн ордны баруун хаалган дээр цуглаад байна.
Тэд өнгөрсөн “2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгуулийн штабаас сурталчилгааны гэр түрээслэх нэрийдлээр айл бүрт 100 мянган төгрөг тараасан, СЕХ-нд энэ үйлдлийг илчилж, шат шатны шүүх хурлаар энэ асуудлыг хэлэлцэн Б.Чойжилсүрэн нарыг хууль зөрчсөн болохыг тогтоосон. Түүнчлэн СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэн бидэнд нэг сая төгрөгийг олгосон. Харин бид сонгууль шударга байх ёстой хэмээн үзэж, тэмцэж байна” гэцгээж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ