Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Засгийн газраас нэр бүхий таван компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Алтан өргөө” компани, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Сант жаргалант” зэрэг компанийн зөвшөөрлийг цуцлажээ.
Мөннийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах “Морьтон Монгол”, “Морьтон Монгол хурд” зэрэг компаниудын архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ