“Шилжин явах цом-2013” тэмцээний нээлт болно

img

Өнөөдөр 13.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт  “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт тэмцээний нээлт болно. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна.

Уг тэмцээнийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, Багануур, Шивээ-Овоо компани хамтран зохион байгуулж байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ