МҮОНТ-ийг даваа гарагаас шалгана

img

Татвар төлөгчид, телевиз үзэгчдийн мөнгө юунд зориулагдаж хаагуур яваад байгааг шалгах цаг болсныг төр сэхээрсэн бололтой. Олон нийтийн гэх болсон цагаасаа М.Наранбаатар нарын хэдхэн хүний гарт хяналтгүй шахам явж ирсэн олон нийтийн телевизийн хөрөнгө мөнгөний асуудал тийм ч цэвэр биш байх гэх хардлага бий болоод байна. Телевиз дээр нь болсон захирлаа огцруулах маргаан сөргөлдөөнөөр хөрөнгө мөнгө идэж уудгаа ил шулуун дуудалцсаныг хуулийн байгууллага болоод төр анхаарахгүй орхиж болохгүй нөхцөл байдал бий болсон бололтой.  Жилдээ 10 тэрбум төгрөгийн хөрөнгөө хаядаг төр энэ байгууллагынхаа шүүсийг шахаж ил далд мөнгө завших зүйл байвал таслан зогсоох цаг болсон гэж олон нийт, үзэгчид нь хэлсээр байгаа. Гэхдээ энэ шалгалт нь нэвтрүүлэг бүтээлээ хийгээд бор зүрхээрээ зүтгэж яваа уран бүтээлчдийг хэлмэгдүүлээд ард нь сууж байгаа акулууд, дарга нарыг нь сугалж үлдээсэн ажил болох вий дээ гэсэн болгоомжлолыг ч иргэд хэлж байна. Ямартай ч МҮОНТ-д ирэх даваа гарагаас шалгалт оруулах сураг дуулдлаа.

1

Үнэн худлыг хэлж мэдэхгүй ч шалгалт орох сургаар уран бүтэлчид сандарч эхэллээ гэж мэдээллээд эхэлснийг харахад шалгалтын үзүүрийг өөр зүгт эргүүлэх гэсэн хэсэг бүлгийн санаа ч цухалзаад байх шиг. Үнэхээр их мөнгөний асуудал байгаа юм болов уу даа. Уран бүтээлчдээс шалгалтын сургаар хил давахаар зэхэж байна гэсэн сүржин мэдээлэл ч харагдлаа. Тэгвэл тамга дарж, мөнгө барьж, зохицуулж байдаг дарга нар нь яах юм, сансарт нисэх юм болов уу даа гэсэн асуулт тавих хүмүүс ч байна. Юутай ч энэ шалгалтаас МҮОНТ-д салхи орж, энэ том байгууллагын дотор нь юу болоод байдаг нь олон нийтийн өмнө ил болж магадгүй гэсэн хүлээлт нийгэмд байна.

1

Б.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shalgah n zuv zuv. ghde manaihan tatan bulga enter gd bas tuilshrah yma. aliva uls chini olon niitiin tv.tei bh ystoi. bas olon niitiin tv.eer ugasa bid narinhar bol "uitgartai" nevtrulgud garah ystoi ym bgan. (dandaa huvin tv nud shig show hih ysgui ym bnle durmendee) gol n shalgah n zuv. ugasa aimar huchin edlel heregleltei. ydaj ter mm.ihe shireg solih heregtei shd. aimar huchin ym bnle. orj uzsen chini. argagui ajillaj bga uran butelchid n chanartai l da. huvin tv.ees mungur zodod ajillulya gehed baga tsalintai ch mnb de l ulddeg...huvin tv.iin hudla unen hel ama jajilsan setgulchdes haa ochij standart undur tv shu. gol n shalgaj, ajillah orchin nuhtslig n burduled irwel shijigned l yvchihna daa.
2013-12-02
shalgalt:
ene olon angiat kinonii mongiig hen gedeg darga ideed bgaag shalgah zov bosgo totgo gedeg kinonii naranbaatar gedeg hun bgaa surag bga shalgah heregtei
2013-11-30
hoovon:
uzeh yum baihgui, tgeed bas ulsiin tosvoos mongo avdag gej baigaa, shuud l tatan buulgaach ee, idej uuh ni dendsen berduud
2013-11-30
шалга:
зөв зөв. өнгөрсөн наадмаар 1950-ыг ёстой сайхан сурталчилсан шүү. улсын баяр наадм болоод байна уу тусгай дугаарын ой болоод байна уу гэмээр л байсан. ардаа 1950 гээд тоо тавьчихсан нуль улаан эрээн хувцастай нөхдүүд л гараад л наадам ч олигтой үзүүлээгүй ш дээ. мөнгөөр үнэлбэл хэдэн зуун саян реклам цацах шиг л болсон доо. даваабаяр түүнийгээ 3 сая төгрөгийн пиццагаар хаасан нь ариун явдал юм уу?
2013-11-30
mmmmmm:
ter naranbaatar gej neg hachin bandiig nugaslqaad ug.harvaas huuhen tcaraitai * bna lee.bas huuhend durtai...
2013-11-30
dsrtee:
shalgah tsag ni bolson doo.
2013-11-30
zochin:
ingj shalgana gdge helehgui gentiin shalgaltar hamg noon garj irn shde.hamg nogo nuj amjdag yum bga bzde
2013-11-29
үгсэн хуйвалдаж:
ингээд зарлаж байгаад очихоор чинь ямар но гархав дээ,бүх но-гоо засчих зөндөө хугацаа байна.ингэж шалгасан болж байхаар больчих хэрэгтэй.
2013-11-29
korni:
naranbaatar odoo bolnoo ah duugeeree niilj idej hanaa biz dee tor tumen medej bgaa tendergui ajil hiigdej bgaa shuu mongol telwiziin podwald
2013-11-29
зочин:
юу ч гардаггүй л гэсэндэг со.
2013-11-29