Автозамчид хуралдаж байна
Монголын Авто замчдын III Их хурал яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралд салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож, авто замын сүлжээг хөгжүүлэх, олон улсын шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хүний нөөц, мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэх мэт олон чухал сэдвийг хөндөн ярилцаж байгаа аж.
Мөн хурлаар Авто замчдын холбооны удирдлагыг шинээр сонгох бөгөөд одоогийн тэргүүн Т.Бямбаа, МАЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Адилбиш, МАЗЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хүчит зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Нямцэвээн, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Р.Буд нарын хүмүүс нэр дэвшээд байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ