Хөвсгөлийн шилдгүүд нийслэлд тодорно
Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулдаг “Хөх сувд” наадам ирэх 12 сарын 13-нд Улаанбаатар хотноо болох аж. Уг наадмаар Хөвсгөлчүүд салбар салбарынхаа 2013 оны шилдэгүүдийг тодруулах аж
Тус наадмийг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл сумдын нутгийн зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулах бөгөөд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга “Энсада Трактон” ХХК-ийн захирал Э.Болдсайхан нар оролцох ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ