Татвар төлөхөөс зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг шүүнэ
БНХАУ-аас “Мустанг”, “Кенбо”, “Хэнсин” маркийн мотоцикл оруулж, худалддаг "Хун Лиан" компанийн Вэй Хун Ван нарын хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцэнэ.
Тэрбээр манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 8000 мотоцикль хилээр оруулж, найман тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо нуусан нь тогтоогдсон юм. Мөн мөрдөн байцаалтын явцад тэрбээр БЗД-ийн Татварын хэлтсийн байцаагчид 1.5 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоодсон гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ