Зам ашигласны хураамж нэмэгдэнэ
Нийслэлийн Автозамын газраас авто зам ашигласны хураамжийг 1000 төгрөг болгох саналыг НИТХ-д оруулжээ.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодруулахад “Одоогоор энэ хураамж 500 төгрөг байгаа. Дан ганц Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоос бүрддэг Замын сангийн эх үүсвэр нь зам засвар, арчлалтыг бүрэн хийхэд хангалттай биш. Тиймээс зам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг нийслэлийн автозам хэрэглэгчдээс авах саналтай байгаа. Одоогийн байдлаар автозам ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн хот руу орж байгаа тээврийн хэрэгслээс авч төсөвт төвлөрүүлдэг. Жилд дунджаар 600 орчим сая төгрөгийн орлого нийслэлийн Замын санд ордог” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ