Замын цагдаа нарт төхөөрөмж тараана
Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй байхаар болжээ. Учир нь өнөөдөр 12:30 цагт Чингисийн талбайд технологийн дэвшилтэт уншигч болон хэвлэгчийг замын цагдаа нарт тараахаар болсон байна.
Тиймээс замын цагдаа нар энэхүү уншигч, хэвлэгчийн тусламжтайгаар торгууль бичдэг болж байгаа юм байна.
Тодруулбал, тус цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 орчим замын цагдаа нарын ажлыг бага ч болов хөнгөлж байгаа хэрэг гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ