Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дуудлагыг тусгай дугаарт мессэжээр авдаг болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай утас болох 101, 102, 103 дугаарт тэр бүр хандаад байж чаддагүй. Тэгвэл Мэдээлэл, шуурхай удирдлагын төв сонсголын бэрхшээлтэй иргэдээс 101 утсаар гал түймэр, түргэн тусламж, аваар ослын дуудлагыг мессэжээр авдаг байхаар болсон гэнэ.
Энэ мессеж дуудлагыг хүлээн авагчийн ажлын орон тоог баталсан бөгөөд удахгүй ажил хэрэг болно гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ