Налайх дүүрэгт дахин хүн амины хэрэг гарчээ
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Налайх дүүргийн хоёрдугаар хороо "Ану хотхон"-ы хашаанд мэсний шархтай хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагат иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 35 настай А гэгчийг Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг 28 настай эрэгтэй Э гэгч нь хүйтэн мэсээр амь насанд хүрсэн байжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ