“Гранд такси” компанийнхан донорын эгнээнд нэгдлээ

img

Амьдрал бэлэглэгч хэмээн алдаршуулдаг доноруудын эгнээнд өнөөдөр  Гранд такси компанийн залуус нэгдлээ.  Аюулт өвчин туссан бяцхан үрс, осол аваарьт орсон, мэс засал хийлгэх гэж байгаа хэн нэгний амийг аврах алтан боломжийг олгодог, хариу нэхдэггүй сайн үйлсийн нэг бол цусаа хандивлах  юм. Гранд такси компанийн залуус өөрсдийн санаачлагаар “Амьдрал бэлэглэе” аяныг компани дээрээ өрнүүллээ.

бйы

Гранд такси компанийн захирал Х.Болдбаатар: Цусаа хандивлах санаачлагыг хамт олноос гаргасан

б

Манай такси компани байгуулагдаад 13 жил болж байна. Урьд нь өөр нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад одоо “Гранд такси” нэртэйгээр Улаанбаатар хотын иргэдэд үйлчилж байна. Манай иргэдийн дунд буруу ойлголт яваад байдаг. Тэр нь юу вэ гэхээр таксины жолооч нарыг дандаа хүнээс авч байдаг гэж боддог. Тэгвэл манай хамт олон мод тарих, өнчин хүүхдүүдэд туслах аяныг өрнүүлдэг. Энэ удаад цусаа хандивлаж байна. Эрдэнэт хүний алтан амь аврах сайн үйлсийн аянд нэгдлээ. Бид энэ үйл ажиллагаагаа жил бүр уламжлалт болгоё гэж бодож байна. Цусаа хандивлах санаачлагыг манай инженер, техникийн ажилчид, жолооч нар гаргасан. Мөн манай хамт олон дунд үе дамжсан донорууд байдаг. Тэд маань санал гаргаж, нийгэмд тустай энэ ажлыг зохион байгуулж байна. Бусад компаниуд, хувь хүмүүс бага гэлтгүй улс эх орныхоо төлөө, хүн ардынхаа төлөө сайн үйлсийн аянд нэгдэж, цусаа бэлэглээрэй гэж уриалж байна.

 БЙ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер н.Өсөхбаяр: Нэг өдрийн хэрэгцээнд 120-150 донорын цус ашигладаг

БЫ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс суурин болон явуулын хэлбэрээр цусны донорын өдөрлөгийг явуулдаг. Нөөцөлсөн цус цусан бүтээгдэхүүнээ нийслэлийн хэмжээний 20-иод эмнэлэгт цусан бүтээгдэхүүн түгээж ажилладаг. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань Гранд такси компанийн хамт олон “Амьдрал бэлэглэе” аянд нэгдэж байна. Нийт 150 ажилтан албан хаагчидтай байгууллага юм байна. Ер нь амьдрал бэлэглэнэ гэдэг маш олон  өвчтнүүдийн амь насыг аврах буянтай үйл ажиллагаа юм. Нэг өдрийн хэрэгцээнд 120-150 донор байж цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бурэн хангадаг. Нэг хүний цусаар улаан эс, ялтас, сийвэнгийн бүтээгдэхүүн болгоод гурван хүн амь насыг авруулахаар хэрэгцээт эмнэлгүүдэд нь нийлүүлдэг. Тиймээс манай үйл ажиллагаанд нэгдээрэй. Бусдын амь насыг аврахад цасаа хандивлаарай гэж уриалмаар байна. Манай үүүд хаалга үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна. Ер нь донор хүн гэдгийг тусдаа хүмүүс байдаг гэж ойлгодог. Тэр бол буруу. 1, 2, 3, 4 бүлгийн цустай бүх хүн донор. Муу цустай хүн  гэж байдаггүй. Цусаа өгөхөд шаардагдах хэдэн зүйл бий. Шарлаж байгаагүй. Нойр бүтэн зэрэг тухайн үеийн бэлтгэлээ хангаад бидэнтэй хамтраад ажиллавал болно. Цусны нөөц бол харилцан адилгүй байдаг. Одоо бол долоо хоногийн нөөцтэй байна. Хомсдолын сар гэж бий тэр нь амралтын хэдэн саруудад буюу албан байгууллагууд, оюутнууд амраад явчихдаг үе. Тиймээс энэ саруудад цусны нөөцийг бүрдүүлэх асуудлаа холбогдох байгууллагуудтай нэгдэж хамтран шийдчихвэл цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орох асуудал гайгүй болов уу гэж бодож байна.

ЖӨ

Нэг сая хол давсан хүн амтай, орон нутгаас олон мянган оюутан суралцдаг, зам тээврийн хөдөлгөөн болон барилгажилт нэмэгдсэнээс осол аваар их гарч байгаа зэргээс үүдэн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж буй. Тиймээс донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцтэй бйах нь өнөөгийн нийгмийн зайлшгүй шаардлага юм. Тэгвэл донорын эгнээнд өнөөдөр Гранд такси”-ны хамт олон нэгдэж, өөрсдийн цусаа хүний амь аврах ариун үйлсэд бэлэглэлээ. Та ч гэсэн тэдний эгнээнд нэгдээрэй.

ЙЦ

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ