Мотоцикльтой таксичдын үйл ажиллагааг зогсоожээ

img

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд мотоциклиор үйлчилдэг таксичид цөөнгүй байдаг ажээ. Тэгвэл энэ сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Арвайхээр сумын ИТХ-ын тогтоолоор иргэдийн мотоциклиор таксидах явдлыг Арвайхээр сумын ИТХ-ын тогтоолоор түр зогсоогоод байгаа аж. Учир нь тус аймагт мотоцикльтой явж байгаад зам тээврийн осол гаргах асуудал ихэссэн гэнэ.

Гэвч мотоциклиор таксичид сумын ИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэж аймгийн Засаг даргатайгаа уулзаж, “Мотоцикльтой холбоотой аваар ослыг ихэвчлэн хөдөөнөөс ирсэн залуучууд, энгийн хүмүүс гаргаж байгаа. Тэр хүмүүс байнга таксинд явдаггүй байж хааяа хүн гар өргөхөөр авч явж байгаад ийм хэргүүд гаргаад байна. Харин олон жил мотоциклиор таксидан амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс ямар нэг зөрчил гаргадаггүй. Үнэн, зөвийг нь ялгамаар байна” гэхчлэн нөхцөл байдлаа учирлаж, таксины үйл ажиллагаагаа хэсэг явуулах зөвшөөрлийг гуйсан  байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gongor:
hyatad mototsikliig heregleenees hasval taarna,mash olon hun ami nasaa aldsaar bnashte.
2013-11-29