ШӨХТГ орон сууцны метр квадратын хэмжээнд шалгалт оруулжээ
ШӨХТГ-т нийслэлд ашиглалтад орж байгаа орон сууцны талбайн хэмжилтэд хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа талаар иргэд гомдол ирүүлэх болжээ. Иймд ШӨХТГ, БХБЯ, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран өчигдөр орон сууцны метр квадратын хэмжилтэд шалгалт оруулжээ.
Уг ажлаа 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас эхэлсэн байна.Учир нь тус байрны оршин суугчдаас гурван удаа ШӨХТГ-т гомдол ирсэн аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ