"Шар хантаазтан"-ууд Хонконг, Сингапурт аялна
Ажил үйлсээрээ шалгарсан 18 "шар хантаазтан"-уудыг Нийслэлийн ЗДТГ-аас Хонконг, Сингапурт аялуулахаар болжээ. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодруулахад “Хонконг, Сингапур руу явах ТҮК-ийн ажилтнуудад маргааш 09.00 цагт аялах эрхийн бичгийг гардуулахаар боллоо. Тэднээс 17 нь Хонконг, Сингапур явна гэдгээ мэдүүлээд байгаа. Харин нэг нь мөнгөө авъя гэсэн хүсэлтийг Нийслэлийн ЗДТГ-т хүргүүлээд байна” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ