Монгол Солонгосын эдийн засгийн форум эхэлнэ

img

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 22 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Элчин сайдын яам, тус улсад их дээд сургуулиудад суралцаж байгаа залуу докторууд хамтран “Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт-2013” сэдэвт Монгол-Солонгосын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумыг өнөөдөр /ECI-2013 Korea-Mongolia Forum/ Сөүл хотноо зохион байгуулж байна.

Тус форумд хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, эрдэмтэдийн төлөөлөл оролцож буй бөгөөд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялагийн талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцоно. Мөн БНСУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Хурал англи, солонгос хэл дээр явагдах аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ