Хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглолтоо хийнэ
Хэдхэн хоногийн өмнө “гар барьдаг” хэмээн цоллуулж байсан “Улаанбаатар чуулга”-ын гоцлол хөгжимчин Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 30-нд "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо хийхээр болжээ.
Энэхүү тоглолт нь түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолт бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгээ тэрээр хэлж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ