Донорын үйлсийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулна
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд Дэлхийн донорын өдөр тохиодог. Монголын эрүүл мэндийн салбар энэ өдрийг тэмдэглэж, олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь донорын үйлсийг дэмжигч байгууллага, хамт олныг шалгаруулдаг. Ирэх оны энэ өдөр донорын үйлсийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулахаар болжээ. Доноруудыг олон нийтэд танилцуулсан, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулсан хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү сайн үйлсийн эзэн болох аж. Хамгийн анх ЭМШУИС донорыг дэмжигч байгууллага болж байсан бол өнгөрсөн жил ХААИС, Хилийн цэргийн 013 дугаар анги шалгарч байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ