Мал эмнэлгийн үйлчилгээ шаардлага хангахгүй байна

img

“Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн стандартын хэрэгжилтийг шалган, сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаанд МХЕГ-аас үнэлэлт дүгнэлт өгчээ.

Стандартын түвшин тогтоох үзлэгт 795 аж ахуй нэгж буюу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт байгууллагын 89.9 хувь нь хамрагдсан байна. Шалгалтаар 90.8 хувь нь дуудлага үйлчилгээний унаа, тээврийн хэрэгсэлтэй, малын эмч нарын 89.4 нь мал эмчлэх итгэмжлэлтэй бөгөөд таван жил тутам сургалтанд хамрагдаж итгэмжлэл авдаг ч  22.6 хувь нь зориулалтын байргүй байгаа аж.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 42.9 хувь нь оношлогоо, шинжилгээ, мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн өрөөгүй бол 48.6 нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарц, чанарыг тодорхойлох багаж хэрэгсэлгүй. Аж ахуйн нэгжүүд 30.6 хувь малын гоц халдварт, халдварт, халдваргүй болон паразит өвчний гаралт, тархалтын талаар эпидемиологийн зураг, судалгаагүй, Малын өвчний онош, малын гаралтай түүхий эдийг шаардлагатай үед лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах ажлыг 46.8 хувь нь хийдэггүй байна. Одоогийн байдлаар сумын нэгжүүдэд зөвхөн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мэдрэхүй, өндгөнд овоскопын шинжилгээ хийх боломжтой. Харин бусад шинжилгээг хийхэд багаж төхөөрөмжийн болон лабораторийн шинжилгээний арга зүй, онолын мэдлэг нь хүрэлцдэггүй байна.

Нийт аж ахуйн нэгжүүдийн 65.9 хувь нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хангалтгүй хэрэгжүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж хэрэглэгчдийн шаардлагыг төдийлөн хангаж чаддаггүй. Малын шилжилт, хөдөлгөөнийг бүрэн хяналтандаа авах, бүртгэл хөтлөх ажил хийгдэхгүй орхигддог.  Малын шилжилт хөдөлгөөн, халдварт өвчний голомттой газрын малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулаагүй зэргээс шалтгаалан  халдварт өвчний гаралт, тархалтад тавих хяналт суларч халдварт  өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малчин:
1998 онд мал эмнэлгийг хувьчлаж нэг унагасан, дараа нь батсүх даргын үед сэхэл авч хөл дээрээ босч ирсэн, дараа нь өөр мэргэжлийн хүмүүс болон хоорондоо алалцсан малын эмч нарын хөлд чирэгдэж "хэрчигдсэн", одоо "толгойгүй" болж, мал эмнэлгийн холбоо буруу тийш нь "хөтлөж" шалдаа унаж байна. гоц халдварт өвчин гарах эрсдэл 100 болсон. монголын эдийн засагт аюул нүүрлэсэн. даргаа, мэргэжилтнээ сольж, хариуцлага тооцох цаг болжээ. засгийн газар минь ээ.
2013-11-27
одгийв:
ихэнх мал эмнэлгийн нэгж ганц эмчтэй. яг л малчид шиг жалга довны үзлээр амиа авч явдэг. харин сүүлийн үеийн малчид хоршоо байгуулж хамтран ажилладаг болсон. мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн эзэд нь уг нь сэхээтэн хүмүүс байдаг. гэвч хувь нийлүүлсэн компани хоршоо байгуулж хөрөнгө мэдлэг чадвараа хоршихыг мэддэггүй юмуу тийм хувиа хичээсэн байдаг юмуу бүү мэд. ямарч байсан ажил нь сайн гэх нь малчдын яриагаар харагдахгүй л байх юм. уг нь өөрсдийгөө хүн төрөлхтний эмч гэж нэг физиологчийн үгээр магтдаг юм билээ. гэтэл амьдрал дээр адууны хугарсан ясыг рентгенээр хараад зөв оношлоод хадах бэхлэх зэрэгтээ паг юм билээ. хааяа нэг вакцин тарьж төрөөс хэдэн төгрөг худлаа үнэн саадаг л байх. яг өвчний нь гараагүй байхад шүү. гэтэл хэрэгтэй тариагаа хийнэ гэж байхгүй шүү.
2013-11-27