“Цэвэр агаар сан”-гийн захирал нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нарын хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудыг албан тушаалаа ашиглан хувьдаа мөнгө завшсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг прокурорын газарт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Мөрдөн байцаалтын явцад “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа нар БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн аж ахуйн нэгжийнхээ данс руу мөнгө шилжүүлэх маягаар нийт таван тэрбум орчим төгрөгийг завшсан болох нь тогтоогдсон гэдэг.
Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 273,3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ