Б.Энэбишийн хэргийг түдгэлзүүлжээ

img

“Эрдэнэс –Тавантолгойн” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Гэтэл прокурораас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.1-д зааснаар буюу “Яллаглагчаар татагдвал зохих  этгээд тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг түтгэлзүүлжээ.

Уг нь өнгөрсөн зургадугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбатын хэлэхдээ “Б.Энэбиш нарын албан тушаалтныг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс-Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа” хэмээн мэдээлж байсан юм.

Тус хэргийг шалгах явцад Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоогоод байсан гэдэг.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хэн ч харахад ойлгочих юмыг бүхэл бүтэн шүүх байгууллага тогтоож чадсангүй гэнээ. энэ бол шүүхийн шинэтгэл нэрийн дор явагдаж буй дарангуйлал.
2013-11-27
хартай этгээд:
муу золиг прокуроруудад хэдэн төгрөг өгсөн бол доо?
2013-11-27