Хүндийн өргөлтийн цомын тэмцээн болж байна
Монголын хүндийн өргөлтийн холбооны цомын тэмцээн өчигдөр эхэлжээ. 12 дахь удаагаа болж буй уг тэмцээнд хот хөдөөгийн 14 байгууллагын 140 гаруй тамирчид нийт 15 жингийн төрөлд хүч сорин өрсөлдөж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, тус тэмцээнээс шалгарсан тамирчдаар Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийг бүрэлдүүлэх ажээ. Өнөөдөр тэмцээний аваргууд тодорно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ