Оросын зөн билэгч Влад Кадони Монголд иржээ
Оросын “ТНТ” сувгаар гардаг “Зөн билгийн тулаан” шоуны оролцогч зөн билэгч Влад Кадони өнөө өглөө 07.30 цагт Улаанбаатарт газарджээ. Тэрбээр өнөөдөр хар домын шидийнхээ нууцаас монголчуудтай хуваалцаж, лекц унших аж. Харин маргааш буюу пүрэв гаригаас эхлэн Зайсан дахь “Буган Халиун” ресторанд хүлээн авалт, уулзалтаа зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд Монголын томоохон улстөрчид, урлагийн одод оролцохоор болсон гэж Оросын сайтуудад онцолсон байна.
Зөн билэгч Влад Кадони нь Сибирийн “шулам” хэмээх Елена Голуновагийн хүү гэдгээр нь олон түмэн хүлээн зөвшөөрдөг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ