Ногоон хөгжлийн түншлэл үндэсний анхдугаар чуулган болж байна

img

 

Шинэчлэлийн Засгийн газрын 2012 -2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. БОНХЯ-наас өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндэсний анхдугаар чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү үндэсний чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд долоон удаагийн цуврал хэлэлцүүлэг (ой, ус, амьтан, ургамал, БОНБҮ, газрын хэвлий, цаг уур) өрнүүлсэн юм.

Уг хэлэлцүүлгүүдээс гарсан санал шүүмж, дүгнэлтийг нэгтгэн энэхүү чуулганаар хэлэлцэж байна. Мөн төрийн бодлого, үйлчилгээний шинэчлэл, ногоон хөгжлийн түншлэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үндэсний чуулганд төр, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтнууд, холбогдох албаны мэргэжилтэн, бизнес эрхлэгчид зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ