Дэлгүүр дээрэмддэг цагдаагийн ахмадын хэргийг шүүхэд шилжүүллээ

img

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Толла” хүнсний дэлгүүрт өнгөрсөн есдүгээр сарын 18-ны лхагва гаригийн орой зэвсэглэж, баг өмссөн этгээд халдан, хоёр ч удаа хий буудаж орлогынх нь мөнгийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан.   Уг хэргийг 33 настай, эрүүгийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахмад цолтой Ч.Эрдэнэжаргал гэгч үйлдсэн нь олныг цочирдуулсан билээ.

Харин түүнд холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний хэргийг Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, удаа дараагийн үйлдлээр дээрмийн хэрэг үйлдсэнийг тогтоожээ. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-д зааснаар хэрэг үүсгэн, шүүхээр болоод байгаа юм. Тус зүйл ангид бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биеднь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон хэмээн заасан байдаг аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cheka:
uneheer buduuleg bolovsrolgui shuu dee. tsagdaagiin academi togschihoor l bolovsroltoi bolchihno gej yuu baihav dee .
2013-11-27
mongolia police land cruiser:
mongol policed lad cruiser unaagui onigoo gej messej nisej yavdag ymaa
2013-11-27
иргэн :
төрийн хувцас өмссөн луйварчин төрийн нэр бариад хулгай хийж хүн дарамталж эд мөнгө авах явдал ер нь газар авчээ цагдаагын байгуулллагын албан хаагчид иргэдтэй харьцаж байгаа харьцаа нь цаана нэг муу дээрэнгүй би чамайг яасан ч яадаг юм гэсэн шинжтэй хүнтэй харьцаг нь ёс зүй муутай мэдлэг боловсрол муутайг харуулж байна үүн дээрээ анхаармаар юм
2013-11-27
сэтгэл сайт:
цагдаа нарын дунд энэ хүн шиг улаан цайм дээрэмдээгүй ч хувиараа ажиллаж мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа жирийн иргэдийг ямар нэг аргаар дарамталж адгийн наад зах нь хоол унд мөнгө төгрөг гм ...зүйлсийг дээрэмдэх нь энүүхэнд шүү дээ. өрөвдмөөр ч,үзэн ядмаар ч.
2013-11-27
зочин:
яанаа... цагдаагийн байгууллага маань ийм ажиллах хүчинтэй байна гэхээр хэндээ итгэж, хэнээр хамгаалуулах юм бэ?
2013-11-27