Сахиусан тэнгэр

img

Өнөөдөр их гэгээн зүйлийн тухай бичмээр санагдлаа. Ойрд телевиз, интернэтээр бараан мэдээллүүд уншсаар байгаад  бүр залхжээ.  Хүн өдөрт ижийгээ есөн удаа санахад л үйлс нь бүтдэг гэдэг.  Өчигдөр хүүгийнхээ хичээлийг давтуулж байтал хүү маань,  “Ээж ээ та сахиусан тэнгэр” юм уу гэж асуудаг байгаа. Яагаад миний хүү тэгж хэлэв гэсэн чинь “Өнөөдөр багш “Сахиусан тэнгэр” гэдэг өгүүллэг уншиж өгсөн. Тэр нь надад үнэхээр таалагдсан та сахиусан тэнгэр юм байна лээ шүү” хэмээн хэвлүүлхэн хэлж сэтгэл хөдөлгөв. Тийм ээ, энэ хорвоогийн ижий бүхэн сахиусан тэнгэр аж. Уг өгүүллэгт.  Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь бурхнаас ийн асуулаа.

6

-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ...? гэхэд … БУРХАН:

-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

6

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?

-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.

6

-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?

-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:

5

-Бурхан минь, Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “Ээж ээ” гэж дуудаж болно гэлээ.

5

Тийм ээ. Ээж гэдэг энэ гуравхан үсэг ямар агуу их ид шидийг агуулна вэ. Эхийн бүүвэй шиг уянгатай дуу энэ хорвоод  үгүй билээ. Үүнийг хүмүүн төрөлхтөн  нийтээрээ зөвшөөрнө. Хүүхэд эхийнхээ уянгат бүүвэйд жарган жаргасаар  өлгийтэйгөөсөө амгалан дөлгөөн зан, өрөвч  энэрэнгүй сэтгэлийн үр хөврөлийг олдог. Эхийн цагаан сүүгээр төдийгүй эхийн уяхан бүүвэйнд хүүхэд өсөж торнипдог. Эхийн эгшиглэнт бүүвэйний гайхамшгийн тухай олныг өгүүлж болох билээ.

5

Ээжээс гадна аав гэж эрхэм хүн байна. Аавын хайр үгүй бол ээж гэдэг энэ орчлонд үр хүүхдээ өсгөх гэж ганцаардахын зовлонг эдлэнэ. Ээж аавын амин үр бол өөрөө ч сахиусан тэнгэр. Хайраас амилж, хайранд өлгийдүүлэн хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн их хувь тавилан ажээ.

5

Уншигч таньд нэгэн бичлэгийг үзүүлэхийг хүссэн юм. Ердөө 7-хон минут хүрэхтэй үгүйтэй уг бичлэг өнгөрсөн онд хорвоод мэндэлсэн бяцхан хүү, түүний ээж хоёрын тухай. Хүү төрөх цагаасаа эрт мэндэлж, ээжийн хайр, эмч нарын хүчээр хүн болсон. Хамгийн гол нь хүүгийн амьдралын төлөөх тэмцэл, ээжийн хайр сэтгэлийн шаналал бүхнийг хайртай аав нь дүрсжүүлж, ээжийнх нь төрсөн өдрөөр бэлэглэсэн аж. Ханийн халуун сэтгэл, хайрын нэгээхэн хэсгийн гэрч болж, та бид сахиусан тэнгэрүүдийн ивээлээр хүн болж, өөрөө ч сахиусан тэнгэр болон эх дэлхийдээ мэндэлсэн гэдгийг нэг санаарай. Амьдрал сайхан шүү.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hulguu.:
eej ee tanidaa mash ih hairtai shvv. ene horwoogiin bvh eejvvd emegteichvvd ta nar mine amid burhan.
2013-12-04
babu:
zugeer dee bi 2500 gr garsan odoo 121 kg 181 sm
2013-11-30
tiim:
tiim tiim tegsen baina
2013-11-29
bagsh:
ene oguullegiig surgamjit oguulleguud geed tsuwral nomnoos awsan bna.
2013-11-28
zochin:
ejiigee ih sanaj bna
2013-11-28
zochin:
estoi goyo bailaa
2013-11-28
zochin:
ur huuhed gedeg iim nandin baih yostoi. mongolchuudaa ur huuhdee hairlaya etseg ehee hairlaya hun shig hun baiya. nyalh ursee buu hurchirhiileh boltugai.
2013-11-28
saihan setgel:
haraa hun boljee deer bichsen uguulegtei ih saiha
2013-11-28
zochin:
ene horvoogiin bvh eejvvd sahiusan tengervvd. eej mini nadad irsen shigee bas namaig vldeegeed enh amgalangiin orondoo butslaa. minii sahiusan tenger mini amar jimer taivan noirsssssssoj bga bha bi eejiigee arail dutuu hairlajde
2013-11-27
enhee:
ээжийгээ санчихлааа. бүр нүдэнд нулимас цийлгэнэчихлээ. ээждээ хайртай шүү.
2013-11-27
mikasy:
хайрлуулах гэж төрсөн бүсгүй минь, ээжийн минь оронд эх болох ирээдүйн эхнэр минь чи минь хаана явнам. мөнгө хөөж дууслаа. мөрөөдлийн эхнэрээ авахад бэлэн!!!!
2013-11-27
zochin:
tiim bailee. gehdee text ni uur baina humuust hureh ni gol asuudal shdee. facebookeer ch duuren bailee. hen negnii umch bish baihoo. olon tumend haruulah gej ezed ni interneted tavisan bailgyi dee
2013-11-27
zochin:
ene bishleg ikon.mn deer garsan bsn
2013-11-27
odnoo:
goy yuma hairaar tseneglegdeh shig l bolloo
2013-11-27
azaa:
tewchsengvi uilchuhlaa
2013-11-27
îðõîí:
ìàø èõ äîãäîëëîî, áàÿðëàëàà. ãýãýýí ºäºð, ãýðýëò íàðàí ìàíäàõûã õàðàõ õóâü çàÿàñàí èæèé áóðõàíàà ñàíàëàà. ýíý õîðâîîãèéí ñ¿¿í áóðõàääàà àç æàðãàë õ¿ñüå.
2013-11-27
mongol zaluu:
taalagdlaa...
2013-11-27
хайр хайр хайр:
ямар их хайран дундаас бид хүн болдог билээ, бид гэнэт өнөөдөр шигээ хүн төрөөгүй гэдгийг хааяа санаж /ямагт санаж явах/ явахад тэрнээс ч илүү их хайрыг мэдэрдэг, ямар их аз жаргал мэдэрдэг гээч....
2013-11-27
munkhsanaa:
mash ix taalagdlaa
2013-11-27