Замын цагдааг их сургуулиар бэлтгэдэг болжээ

img

Өнгөрсөн  2012 онд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги” баталсан билээ. Үүнд заасны дагуу Хууль сахиулахын их сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх ангийг энэ сарын 20-нд нээжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ жил анх удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх ангийг нээсэн учир шинээр элсэлт аваагүй гэнэ. Тиймээс Хууль зүйн сайд болон Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүрэг, хяналтын тооны дагуу тус сургуулийн гуравдугаар курсын 170 оюутнаас өөрсдийнх нь хүсэлтээр бүртгэж, тэдний дунд шалгаруулалт явуулаад, 30 сонсогчийг энэ ангид бүртгэсэн байна.

Дашрамд дуулгахад, өмнө нь манай улс ЗХУ-д автын дунд мэргэжлийн байцаагч, дунд мэргэжлийн хуульч мэргэжлээр төгссөн хүмүүсийг замын цагдаагийн албанд ажиллуулдаг байсан юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

с.бат:
енеедер нарантуул зах дээр ажиллаж байгаа менхее замын цагдаа байна. бараг л тэр захын хаан шиг л ямар дээрэлхуу дурмийн бус харьцаатай нехер байна. харьцааны соел заамаар юм.
2013-11-27
зочин:
юу заах юм бол доо. одоо замын цагдаа юу хийж байгаагаа, юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаашдээ
2013-11-27