“Эрсдэлийн удирдлагын форум-2013” өнөөдөр болно
Өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Эрсдэлийн удирдлагын форум-2013”-ийг дөрөв дэх удаагаа болох гэж байна. Энэ удаагийн форум “Эрсдэлийн удирдлагын шинэ арга аргачлал, шинэ орон зайн хайгуул” сэдвийн дор Монголын корпорациудын эрсдэлийн удирдлагын боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулах аж.
Тус форумаар Монгол улсын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд учирч буй эрсдэлүүдийг удирдах орчин үеийн арга аргачлал, эрсдэлийг амжилттай удирдах үр ашигт дотоод бүтэц тогтолцооны талаар хэлэлцэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ