Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос баруун болон төвийн нутгаар секундэд 4-9 метр, бусад нутгаар секундэд 7-12 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт 20 градус хүйтэн байлаа.Харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ