Эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ мэдээллийг гар утсаар авдаг болжээ

img

ШУТИС-ийн салбар КТМС-ийн эрдэмтэн багш нар Монгол улсад анх удаа  эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ сурлагын  талаарх бүх мэдээллийг гар утсаараа авдаг сүлжээг нэвтрүүлсэн байна. Энэ талаар тус сургуулийн дэд захирал Ц.Тэнгисээс тодрууллаа.

 6

-Оюутны сурлагын мэдээллийг эцэг эхчүүд нь гар утсаар хянах боломжтой болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- ШУТИС-ийн харьяа КТМС-ийнхан  оюутны мэдээллийг эцэг эхчүүд нь гар утсаараа авдаг болсон. Өнөөдөр эцэг эхчүүд оюутан хүүхдээ хэрхэн суралцаж буй талаар мэдээлэл авах боломж ховор. Бас сургууль дээр нь очиж багш удирдлагатай нь уулзах боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс манай сургууль оюутны мэдээллийг эцэг эхэд нь гар утсаар өгдөг болсон.-

 6

Ямар ч гар утаснаас хүүхдийнхээ мэдээллийг авч болох уу?

-Та ямарч үүрэн телефоны утастай байж болно. Харин тэрхүү гар утсныхаа дугаарыг манайд бүртгүүлсэн байх ёстой. Та ганц удаа 150-999 руу мэссэж бичээд хүүхдийнхээ талаарх бүх мэдээллийг авна.  Оюутан сургуульд элсэж орохдоо өөрийн болон эцэг эхийнхээ утасны дугаарыг оюутны анкет дээр бичиж өгсөн байдаг. Анкет дээр бичсэн утасны дугаараа сольсон эсвэл утасны дугаараа бичиж өгөөгүй бол сургалтын албанд бүртгүүлэхэд л хангалттай.

5

-Эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ талаарх хэдэн төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?

- Хүүхдийнхээ ямар дүнтэй суралцаж байгаа эсэхийг шалгах, хичээлийн хуваарийг нь харж тухайн хичээл дээр ямар дүн авсныг мэдэх, дүнгийн хуудсыг нь хэвлэх эрхтэй болно. Мөн суртгалтын төлбөрийн  илүү дутууг харах,  хүүхдийнхээ сургалтын вэб рүү нэвтэрч ороод  сурлагын болон бусад мэдээллийг харах боломжтой” гэв.

5

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ih aytaihan yum bna.uur ih surguuliudad iimerhuu uilchilgeeg yvuulbal ih sain bna.saihan uilchilgee nevteruulj bgaa ktms iin bagsh nar bolon surguuliin alband bayarlalaa
2013-11-26
cheka :
surlagiin talaarhi medeelel bol unemshilgui zuil,harin shoudaj baigaa ,ugui eseh talaar yaj medeh ve
2013-11-26
иргэн:
юу ч мэдэхгүй зөвхөн багш нарт хахууль өгөөд дүнгээ сайн өндөр оноо авдаг оюутан олон байгаа шүү эсвэл өмссөн зүүсэнээр нь хараад дүн тавьдаг багш нар ч байгаа нь нууц биш
2013-11-26