Н.Түмэндэмбэрэлийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

img

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн хэргийг прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг прокурор газраас ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл мөрдөн байцаалтын хугацааг сунгасан байна.

Н.Түмэндэмбэрэл нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нартай хамтран өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Тодруулбал, тэрбээр тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн байна. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж,  тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогдоод байгаа юм.

Хэдийгээр түүний хэргийг анх Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын явцад албан тушаалын шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлээд байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ