Хоёр прокурор мэргэжлийн шалгалтандаа унажээ
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу гурван жил тутамд прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг тогтоож шалгадаг. Энэ өнгөрсөн өдрүүдэд УЕПГ, нийслэл, тээвэр , дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокуроруудаас шалгалт авчээ. Энэ удаагийн шалгалтад нийт 427 прокурор хамрагдахаас 400 прокурор хамрагдаж 24 нь дүүрэн хангалттай 45 хувь нь хангалттай, 30 хувь дундаж хангалттай үнэлгээ авсан бол хоёр прокурор хангалтгүй үнэлгээ авсан байна.
Шалгалтыг прокурор бүрийн сүүлийн гурван жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай сонжуураар шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага авах маягаар хийсэн байна.
Мөн монгол бичиг эзэмшсэн ур чадварыг шалгахын зэрэгцээ прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж буйг шалгажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ