“Эрсдлийн удирдлагын форум-2013” маргааш болно

img

Маргааш ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Эрсдэлийн удирдлагын форум-2013” уулзалт хэлэлцүүлэг болно. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг  дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Эрсдэлийн удирдлагын шинэ арга аргачлал, шинэ орон зайн хайгуул” сэдвийн дор болох аж. Форумаар Монгол Улсын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд учирч буй эрсдэлүүдийг удирдах орчин үеийн арга аргачлал, эрсдэлийг амжилттай удирдах үр ашигт дотоод бүтэц тогтолцооны талаар хэлэлцэх аж. Мөн эрсдэлийн удирдлагаар бизнесийн зорилго зорилтыг амжилттай биелүүлэх тогтвортой хөгжлийн загварыг хэрхэн бий болгох, валютын ханш, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн хэлбэлзэл зэргийн талаар эдийн засгийн шинжээчид илтгэл тавьж, яриа өрнүүлж, хэлэлцүүлгийн хийх ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ