Н.Удвал сайд элэгний энэтхэг эмчтэй уулзана
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын “Сэр Ганга Рам” Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Доктор Профессор Намиш Мехта Монгол Улсад айлчилж байна. Тэрээр Зохиолч Ай.Төмөр-Очир, сэтгүүлч яруу найрагч Б.Эрдэнэцогт нарын монголын 22 иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 26-28-ны өдрүүдэд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлаж, элэгний өвчинтэй тэмцэж байгаа иргэдэд үзлэг, оношлогоо хийхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ