Хуульчид эрх зүйн шинэтгэлийн талаар ярилцана
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Дугуй ширээний ярилцлагад Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч, Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцохоор болжээ.
1998 оноос эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн тухай ярилцаж, Эрх зүйн шинэчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудал, цаашдын зорилгыг авч хэлэлцэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ