Улс тунхагласны ойн баярт зориулсан бөхийн барилдаан болно

img

Өнөөдөр Улс тунхагласны ойн баярт зориулсан бөхийн барилдаан 14.00 цагт Бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд хийж, 1990 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн түүхтэй. Хамгийн анхны барилдаанд 128 бөхөөс дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.

Харин өнгөрсөн жил Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ