Тусгаар тогтнол

img

6

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

6 Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр

6 Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр

6 Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр

da Тусгаар тогтнол чамайг

6 Тунхаглан бичнэ би

D Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

6 Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр

6 Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр

6 Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр

D Тусгаар тогтнол чамайг

6 Тунхаглан бичнэ би

af Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр

6 Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр

6 Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр

7 Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр

fa Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

fa Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр

7 Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр

7 Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр

7 Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр

gs Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

af Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр

7 Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр

7 Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр

7 Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр

a Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

fas Индэр улаан галын цац бадман дєлєн дээр

7 Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр

7 Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр

7 Есєн голын цан хєєрєх царман дээр

sg Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

fa Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр

7 Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр

7 Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр

6 Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр

fas Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

s Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр

7 Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр

7 Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр

7 Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр

gs Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

gas Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр

7 Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр

7 Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр

7 Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр

as Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

af Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр

7 Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр

7 Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр

7 Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр

fa Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

a Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр

7 Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр

7 Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр

7 Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр

gds Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

az Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр

7 Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр

7 Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр

7 Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

gs Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

sg Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр

7 Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр

7 Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр

7 Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр

af Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

af Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр

7 Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр

7 Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр

7 Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр

fa Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

s Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр

7 Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр

7 Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр

7 Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр

s Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

fa Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр

7 Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр

7 Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр

7 Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр

fsz Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

a Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр

7 Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр

7 Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр

7 Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр

gs Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

a Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

7 Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр

7 Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

7 НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр

fa Тусгаар тогтнол чамайг

7 Тунхаглан бичнэ би

af Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж

7 Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж

7 Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр

7 Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар

afs Тусгаар тогтнол чамайг

6 Тунхаглан бичнэ би.

6

 Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jagai:
uneheer gaihamshigtai, hun bur unshlaga bolgon tseejilmeer!!! huvi zayag mini heleltsej shiidver gargadag buhnii zurh tarhi 2-t shivj shitgemeer sanagdaj baina.
2013-11-26
ganbaa :
tusgaar togtnol bol uls undestnii orshin togtnoh batalgaa shuu
2013-11-26
baynaa :
ard tvmendee bayriin mend xvrgie.ta bidnii ix xuvi zaya estoi goe bna. purewdorj guai unexeer aguu hunee.
2013-11-26
zochin:
тусгаар тогтнол бол агуу унэт зуйл. монголын заяа их гэж нэг том хун хэлсэн юм гэнэ лээ. би уунд итгэдэг. тусгаар тогтнолоо улам бэхжуулъе!!!
2013-11-26
батаа:
тусгаар тогтнолын дууллыг гэж байдаг.залруулах хэрэгтэй.эх хувь надад хадгалагдаж байгаа.
2013-11-26
батаа:
тусгаар тогтнолын дууллыг гэж байдаг.залруулах хэрэгтэй.эх хувь надад хадгалагдаж байгаа.
2013-11-26
батаа:
тусгаар тогтнолын дуулалыг гэж байдаг шүүвтэнэг юмуу чамайг гэж хэзээ ч хэлэхгүй.
2013-11-26
mongol hun:
uneheer gaihaltai. mongolchuuddaa tusgaar togtnoliin bayariin mend hurgeye. tuuhiig hench uguisgej bolohgui
2013-11-26