Эрчим хүчний хомдсолын талаар хөндөж ярилцана

img

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүдийн санаачлагаар “Монголын эрчим хүчний хомдсол ба Дулааны 5-р цахилгаан станц’’ сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.

Учир нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хотжилт, уул уурхайн салбарын хөгжлийг дагаад цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг социализмын үед барьсан дулааны цахилгаан станцууд хангаж дийлэхгүй байгаагаас импортын цахилгааны хэмжээ сүүлийн дөрвөн жилд 4 дахин нэмэгдсэн байна.

Тиймээс эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид эрчим хүчний асуудлыг хөндөж, ярилцах ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ