“Морьтон монгол” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

img

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд Монгол ёс заншил, өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах “Морьтон монгол” гар зургийн үзэсгэлэнг Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр Ардын багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 15:00 цагт нээлтээ хийнэ.

Нээлтэнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал М.Энхтуяа, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Б.Байгальмаа нийслэлийн МСУХ-ны тэргүүн Р.Самдандовж, 2013 онд чансаагаараа тэргүүлж шинээр Монгол Улсын алдарт уяач цолны болзол хангасан Батчулууны Ерөөлт зэрэг уяачдын төлөөлөл, 200 гаруй хүүхэд оролцоно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ