Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 19 хэм  хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ