Баянголын аманд 500 айлын орон сууц сүндэрлэжээ

img

Даваа гариг бүрийн 15.00 цагт зохиогддог “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Баянголын аманд баригдаж буй Буман Өлзий орон сууцны хороололд боллоо.

5

“Бүтээн байгуулалтын цаг”-т Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн,  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Буман Өлзий” хорооллын гүйцэтгэгч “Солонго Лайн” ХХК-ийн удирдлагууд  оролцлоо.

5

Уулзалтын эхэнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Буянт-Ухаа орон сууцны хороололд баригдаж буй инженерийн хангамжийн шугам сүлжээний барилга байгууламжийн ажлыг танилцуулсан.

5

Үүний дараа Баянголын аманд 45 га газарт орон сууцны хороолол барих хэсэгчилсэн төлөвлөгөөний ажил хэрхэн урагшилж байгааг танилцуулсан. Баянголын аманд 18 мянга гаруй өрхийн 70 мянга гаруй хүн амьдрахаар тооцсон бөгөөд “Дэд бүтэц” төслөөс 10кВ-ын ХБ иж бүрдэл, 2*400кВА чадалтай ТП 33 ширхэгийг барих, 59.9 км урт 10кВ-ын кабель шугам, 10 ширхэг дулаан дамжуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэв.  Үүнээс “Цацрах цог” компани цахилгаан хангамжийн байгууламжийг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж танилцуулав.

5

Танилцуулгын дараа “Солонго Лайн” компанийнхан хийж гүйцэтгэж буй ажлаа тайлагнасан. Тус компани нийт 20 га газарт бүтээн байгуулалтын ажил хийж, нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Тус компанийн “Буман Өлзий” хороолол нь одоогийн байдлаар 500 гаруй айлын орон сууцыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх 2014 оны гуравдугаар сард ашиглалтад орох юм байна. Мөн энэ үеэр тус компанийнхан шинээр ашиглалтад орж байгаа барилгаа танилцуулсан юм.

5

Хамгийн сүүлд нь “Цацрах Цог” компанийн хийж гүйцэтгэсэн цахилгаан хангамжийн станцуудыг очиж үзсэн. Энэ үеэр тус ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн ажилчид үлдэгдэл цалин хөлсөө аваагүй байгаа гэдгээ Ерөнхий сайдад дуулгаж амжсан. Тэрбээр яагаад хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг аваагүй байгаагийн учрыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгээс тодруулахад “Улсын комисс хүлээж аваагүй байгаа” хэмээн учирлав. Үүний хариуд Ерөнхий сайд “Энэ бол орчин үеийн хамгийн сонгодог хүнд суртал байна. Асуудлыг даруй шийд” хэмээн үүрэгдсэнээр өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг” өндөрлөлөө.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Borluulaltiin alba holbogdoh utas site ni bn uu
2018-06-07
эрдэнэ:
Одоо хүртэл баиран даа ороогүй бна энэ 6 сард орно гээд бгаа дулаана татсан үгүй нь тодорхоигүй бна ямар их удаа хүлээлэгдэг ям бэ
2015-05-14
zochin:
ter 4 ailiin gazriig omchluuleegui l bltai ym. emeshih erhtei baij olon niitiin saitaar zarna geed bj boloh ym uu. ym barihgui zarna geed tavisan gazruudig ni shuud butsaagaad avah heregtei bh aa. tegeed ene buteen baiguulalt hiij bgaa companiuudad ogood barilga bariulval yadaj oron suutsnii une hyamd bh blgui dee
2013-11-29
далай:
баянголын хаадын өргөө-гийн тушаа 4 айлын газар зарна
2013-11-26
zochin:
tiim shuu ene hund surtaliig yaah vee neree
2013-11-26
зочин:
яг үнэн хэлжээ. сүүлийн үеийн сонгодог хүнд суртал гэж энэ дэ.
2013-11-25
çî÷èí:
ñàéí áàéíà. á¿ð îëîí áàéð áàðèõ õýðýãòýé, ãàçàð÷ áàéãàà äàà.çàìûí áàðóóí òàëûí õýñãèéí ãàçðûã ãàçðûí àëáàíûõàí 4 4 àéëààð íýã õàøàà áîëãîí çàðñàí áàéõ äàà. òýð õ¿ì¿¿ñ íü ìýäýõ áèç äýý.
2013-11-25