Албадан хөдөлмөрлөлт эрхлэхтэй холбоотой хуулийн заалтуудыг өөрчлөх хэрэгтэйг сануулав

img

“Албадан хөдөлмөрийг хориглох нь" сэдэвт уулзалт өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын байранд боллоо. Тус уулзалтад ХЭҮК болон төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, Монгол Улс дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдал, Албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт зэрэг сэдвээр санал солилцсон юм.

Энэ үеэр ХЭҮК-оос ялтны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудалд хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа. Шалгалтын дүнд тулгуурлаж албадан хөдөлмөрлөлт эрхлэхтэй холбоотой хуулийн заалтуудыг өөрчлөх, шинэчлэх, олон улсын конвенцид нийцүүлэх хэрэгтэй байгааг холбогдох яамны төлөөлөгчид, албан тушаалтнуудад сануулсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ