“Боловсрол-2013“ сарын аян эхэллээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс “Боловсрол-2013“ сарын аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 51 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай тус аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчид танилцах юм байна. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын ажилчдад нийгмийн даатгалын мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж. Аян ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ