Дээрэм хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ
Өнгөрөгч амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо хоёрдугаар байрны хажууд үл таних гурван залууд эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэн гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Уг гомдлын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, сэжигтнүүдийг баривчилжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн харьяат 30 настай эрэгтэй Т гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй Б гэгчийн хэтэвчтэй 110 мянган төгрөгийг нь дээрэмдсэнийг нь илрүүлсэн байна. Хэргийг СХД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ