Автомашины сэлбэг хулгайлдаг этгээдийг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А-гийн “Аксент” маркийн автомашины хөгжим, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Рашаан”-ы тавдугаар гудамжинд иргэн Б-гийн Аксент маркийн автомашинд хулгай орж эд зүйл алдагдсан хэрэг тус тус гарчээ. Тэгвэл тэдгээр хэргүүдийг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид саатуулсан байна. Тодруулбал, тус хэргийг Э.Ширмэнбаатар гэгч үйлдсэн болохыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн, саатуулан шалгаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ